ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-12

Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын  улиралд өвчлөл ихэсдэг бөгөөд өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгддэг. Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд: 

-Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох

- Илчлэг, тэжээллэг хоол өгөх

- Өдөрт 4-5 удаа заавал хооллох

- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх

- А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх

- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх

- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх

- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх

Ямарч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.