ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахуун импортлогчид “Роснефть”-тэй гэрээгээ сунгав

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-29

ОХУ-ын “Роснефть” компани Монголын шатахуун импортлогчидтой 2.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулжээ.

Хойд хөршийн Санкт Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр байгуулсан гэрээний дагуу НИК, “Магнай трейд”, “Сод Монгол” зэрэг 12 компани “Роснефть”-тэй гэрээгээ сунгасан байна.

Тухайлбал, “Петровис” компани гэрээгээ таван жилээр сунгажээ. Одоогоор манай улсын шатахууны нийт хэрэглээний 90 хувийг “Роснефть” компани дангаар нийлүүлж байна.