ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халтуур Н.Амарзаяа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-17

Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгохоор тогтоолын төсөл оруулж ирсэн. Харин Төсвийн байнгын хорооноос хүүхдийн мөнгөний асуудлыг судалж, санал, дүгнэлт оруулж ирэх үүрэг бүхий ажлын хэсгийг долоон гишүүнтэй байгуулсан байдаг. Ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн, олноо “бохь” хэмээн алдаршаад буй Н.Амарзаяа ажиллаж байгаа юм.

Гэтэл ажлын хэсэг нэг удаа 50 хувь дээр нэмэх нь нэг гишүүний ирцтэй хуралдаад л өнгөрч. Юун хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох боломжийг судлах. Тэр ч битгий хэл хамгийн сүүлд Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн гэсэн гуравхан гишүүн ажлын хэсгийг хуралдуулсан нэр зүүчихээд, Байнгын хорооны хуралд “Ирц бүрдсэн, асуудлаа шийдсэн” гэж хэлж орж ирэв, өчигдөр.

Гуравхан хүн хуралдсан нэр зүүж байхдаа ганц нэг хүн рүү утас цохьсон юм билээ. Төрийн ажлыг ингэж халтуурдахгүй ээ, Н.Амарзаяа гишүүн ээ. Төр түшилцэхэд чадвар дутаж болно. Харин сэтгэл, зүтгэл дутаж болохгүй. Ажлын хэсэгт багтсан зургаан гишүүнээ бүрдүүлж чадахгүй, халтуурдаад сууж байдаг. Тэгсэн атлаа Байнгын хорооны хуралд оролцохдоо ирц хүрсэн гэж худлаа хэлээд сууж байдаг.

Төрийн хурал болж байхад бохь зажилах, Төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярих ч дүүрч. Хүүхэд бүрт мөнгө өгөх боломж байгаа эсэхийг судлаад, хэлэлцээд, санал, дүгнэлтээ гаргах байтал гурвуулхнаа сууж халтуурдчихаад, ирц хүрсэн гэж хулхидаж болохгүй ээ. Танай нам чинь сонгуулийн үеэр хүүхэд бүрт мөнгө өгнө гэж амласан шүү. Ядаж тэр амлалтыг ч болов санаад ажлаа халтуурдахаа больчих.