ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдлийг хэлэлцэж эхэллээ

O.Admin
48 минутын өмнө

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр (2026.05.04) эхэллээ. Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй эл арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд болно. “Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл-хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, бүх асуудлыг төсвийн хөрөнгөөр шийдэх биш хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдаа дэмжих чиглэлийг Засгийн газар баримталж байгаа. Энэ хүрээнд Хөгжлийн банкны давуу тал, онцлогийг улс орныхоо хөгжилд хэрхэн ашиглах вэ, ямар арга замуудыг бий болгох вэ гэдэг тал дээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр зорьж байгааг онцлон тэмдэглэлээ.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад Хөгжлийн банкны оролцоо” сэдэвт илтгэлдээ, “Үндэсний хөгжлийн банкууд зургаан үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Мөчлөгийн эсрэг санхүүжилт буюу эдийн засгийн уналт, босолтын үед яаж санхүүжүүлэх вэ. Инновац технологи, дэд бүтцийг хэрхэн санхүүжүүлэх, нийт хүн амын санхүүгийн хүртээмжийг хэрхэн дээшлүүлэх, оролцоо ямар зэргийг онцлон дурдав. Түүнчлэн банк цаашид төслийн санхүүжилтийн шинэ бодлогыг хэрэгжүүлж, 2026 онд 2.3 их наяд төгрөгийн зээл олгон эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх Монгол Улсын хөгжлийг дэмжигч үндэсний институт байх үүргээ үргэлжлүүлнэ” гэдгийг тодотголоо.

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням, “Улаанбаатар хотын хэрэгжүүлэх мега төслүүд” сэдвээр илтгэл тавьж, нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжилт, санхүүжилтийн боломжуудын талаар илтгэл тавьсан юм. Мөн “Хөгжлийн банкны нийгэм, эдийн засаг дахь үүрэг, оролцоо” сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ болон Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын шинжээч О.Ойгонбаяр нар “Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл”, Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцогчдод мэдээлэл өглөө.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав  “Хөгжлийн төсөлд хувийн хэвшлийн оролцоо” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, Монгол Улсын хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдэд хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэг “Хөгжлийн банкны нийгэм, эдийн засаг дахь үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд панель хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Үндсэн илтгэгч нар болон Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан нар панель хэлэлцүүлэгт оролцсон юм. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны нийгэм, эдийн засаг дахь үүрэг оролцоо, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын арга хэмжээнд хувийн болон төсвийн санхүүжилтээр санхүүжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, тэдгээрт шаардлагатай санхүүжилт, төслийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд Хөгжлийн банк болон төсөл хэрэгжүүлэгч нар төслийн аль үе шатанд анхаарах шаардлагатай зэрэг тодорхой асуудлуудын хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Энэхүү арга хэмжээ нь

  • 2026.05.05-ны өдөр “Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр-хэрэгцээ шаардлага”,
  • 2026.05.07-ны өдөр “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж”
  • 2026.05.08-ны өдөр “Активын удирдлага-хамтын ажиллагаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд үргэлжлэн зохион байгуулагдана.