ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав ИЗНН-д элслээ

O.Admin
2 цагийн өмнө

Ардчилсан хувьсгалын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр буюу өчигдөр парламентын өндөр түвшинд олон жил ажилласан туршлагатай улстөрч Я.Санжмятав Иргэний зориг ногоон намыг сонгон, албан ёсоор элсчээ.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны дарга, аймгийн Засаг дарга зэрэг төрийн бодлогын бүх шатанд ажилласан арвин туршлагатай бөгөөд нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн хөгжил, эдийн засгийн бодлогын чиглэлээр бодит үр дүн гарган ажиллаж ирсэн улс төрийн туршлагатай лидер юм .

Ийнхүү ардчилал, шударга ёс, ногоон хөгжлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг улс төрийн хүчин болох Иргэний зориг ногоон намыг сонгон нэгдэж буй нь түүний улс төрийн дараагийн шатны бодлогын сонголт төдийгүй Монголын ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна хэмээн ИЗНН-аас мэдээллээ.