ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогт генсекийн тамга, тэмдэгээ хүлээн авчээ

O.Admin
12 цагийн өмнө

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт намын тамга, тэмдгийг өмнөх удирдлагаас хүлээн авлаа.

Энэ үеэр тэрбээр намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны залгамж холбоог хадгалах, цаашдын улс төрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн ирэх 2027–2028 оны улс төрийн сонгуулийн ялалтын бэлтгэлийг өнөөдрөөс эхлэн эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ нэгдмэл зорилго дор хамтран ажиллана гэв.

Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч асан Д.Амарбаясгалан “Ардчилсан Намын шинэчлэлийн аяны ард амжилттай гарсан Хэрэг Эрхлэх Ерөнхий газрын ажилчдад талархал илэрхийлж шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргад ажлын амжилт хүслээ.