УИХ дахь АН бүлгийн даваа гаргийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хурлаар:
1. Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонслоо. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболд гишүүдэд тус хуулийн төслийн талаарх мэдээллийг өгөв.
2. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл дээр АН-ын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцлоо. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.
3.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, мэдээлэл сонсоно. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон албаны хүмүүс танилцуулга мэдээлэл хийнэ.
