УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдөр /2026.04.10/-ийн үдээс хойших хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулж 13 санал дэмжигдэж, нэг саналыг хойшлуулж, нэг санал дэмжсэнгүй. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн эцсийн найруулга, 2026 оны 1 дүгээр дүгнэлтийн эцсийн найруулгыг тус тус сонссонд тооцлоо.
