ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

O.Admin
1 өдрийн өмнө

АН-ын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралджээ. Улмаар, хуралдааны эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга С.Баярцогтыг санал болгож, олонхийн дэмжлэг авсан гэв. 

Тэгвэл энэхүү томилгоог АН-ын зарим гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Сангажавын Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчид санал болгожээ. Хэрэв ингэх юм бол АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна даа. С.Баярцогтоос болж нам ялагдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй! Энэ нөхөр АН-ыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялагдуулах зорилготой, хэвтүүлж өгөх даалгавартай. Эх орноо зарсан энэ урвагчаас юу хүлээх юм бэ" хэмээн бухимдлаа илэрхийлэв.