Цаг уурын байгууллагын мэдээгээр дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар:
-Нэн их хуурайшилттай: Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай зарим газар, Дорноговь, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр,
-Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн хойд, Хөвсгөл, Завханы зарим газар, Төв аймгийн баруун хэсгээр,
-Дунд зэргийн хуурайшилттай: Увс, Архангай, Булганы ихэнх нутаг, Завханы хойд, Төв аймгийн зүүн хэсгээр,
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
