Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтарсан ажлын хэсэг байгуулсан.
Тус арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Увс аймгийн төв Улаангом хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй төр, орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн гурван салбарын нөөц боломжийг танилцуулж, экспортын баримжаатай агробизнес болон байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах зорилготой юм.
