УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын даргад С.Бямбацогтыг дэмжиж, чуулганы хуралдаанд оруулж ирсэн билээ. Түүнийг томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс ажлын нэг хоногийн завсарлага авлаа.
Хуралдааныг УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хурлын үеэр асуулт хариулт явуулахгүйгээр шууд шийднэ гэсэн нь АН-ын бүлгийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Тиймдээ ч намын дарга О.Цогтгэрэл гурав хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ "Төрийн ажил гацаад байна. Гурав хоног гэдэг бол боломжгүй зүйл. ажлын нэг хоногийн завсарлага олгоё хэмээгээд хуралдааныг хаасан юм.
