Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд монгол хүн буюу Рио Тинто групп компанид олон жил ажилласан Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэр өчигдрөөс эхлэн албажиж, С.Мөнхсүх захирал үүрэгт ажлаа хүлээн авчээ. Тэрбээр энэ талаараа “Өнөөдрөөс эхлэн Оюу толгойн гүйцэтгэх захирлын үүргийг албан ёсоор хүлээн авч байна.
Шинэ ажил шиг харагдаж болох ч үнэндээ би гэртээ л ирж байна. Оюу толгой бол надад уурхайгаас илүү, Монголчуудын маань хөдөлмөр, зорилго, сэтгэл шингэсэн газар.
Сүүлийн жилүүдэд Рио Тинто группт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан минь өнөөдөр тэр бүхнийг эх нутагтаа, өөрийн багтаа буцааж авчрах боломж болж байна. Oюу толгойг өдөр бүр хөдөлгөж байдаг мянга мянган уурхайчин та бүхэн л энэ уурхайн жинхэнэ эрдэнэ.
Цаашид өөрийн сошиал хуудсаар дамжуулан та бүхний ур чадвар, амжилт, үнэ цэнтэй түүхийг илүү тод томруун гаргах болно. Миний зорилго бол та бүхнийг сонсож, дэмжиж, хамтдаа илүү хүчирхэг ирээдүйг бүтээх явдал. Та бүхний итгэл, зүтгэл, хөдөлмөрт гүн талархал илэрхийлье. Хөгжил дэвшлийг ХАМТДАА БҮТЭЭЕ” хэмээжээ.