ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

O.Admin
5 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1,475 рейсээр 200,441 тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 11,236 тонноор нэмэгдүүлж бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Үүнээс Гашуунсухайт боомтоор 1,241 рейсээр 168,712 тонн, Ханги боомтоор 234 рейсээр 31,729 тонн нүүрсийг тус тус экспортолжээ.

Үүнээс гадна биржийн нүүрсийг 787 тээврийн хэрэгслээр 106,879 тонныг экспортолж өмнөх үзүүлэлтээс 5,450 тонноор нэмэгдүүлж биржийн тээвэр эхэлсэн 2023 оноос хойших хоногийн хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүллээ.