ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Мөнх-Эрдэнэ: Хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг албадан эмчилдэг тусгай төв байгуулна

O.Admin
22 цагийн өмнө

Шинэ оны дараахан буюу энэ сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхэд нөхөр гурван хүүхдийн хамт амьдарч байсан найман сартай жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиныШинэ оны дараахан буюу энэ сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхэд нөхөр гурван хүүхдийн хамт амьдарч байсан найман сартай жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт сэтгэцийн өөрчлөлттэй хөрш этгээд нь зүй бусаар хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ асуудлаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хэрэг хүлээх чадваргүй гэх сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг тусгайлан эмнэлгийн хяналтад байлгадаг төв Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас энэ төрлийн шинэ тусгай төв байгуулна. Энэ төвийн зураг төслийг боловсруулах үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн. Шинэ төвийг СЭМҮТ-ийн хашаанд байгуулахаар шийдсэн.

Хуульзүй, дотоод хэргийн сайд энэ асуудалд анхаарал хандуулсан. Шуурхай ажлын хэсэг байгуулж, сэтгэцийн өвчтэй хүн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрхзүйн орчныг сайжруулах хуулийн төслийг хаврын чуулганд оруулна. Мөн ийм эмгэгтэй хүн яагаад гадуур сул чөлөөтэй явж байсныг шалгаж тогтооно” хэмээлээ.