ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэс Тавантолгой” 1.6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна

O.Admin
3 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 1.6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар нийт 28.7 сая тонн нүүрс олборлож 25.0 сая тонн нүүрс борлуулж, Ганцмод, Ханги мандал боомтоор нийт 26.3 сая тонн нүүрс экспортлоод байна.

Компани борлуулалт, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч зах зээлийн уналттай үед нүүрсний борлуулалтыг хэвийн явуулж Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулан ажиллалаа.

2025 оны эхний 12 сарын 12-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК Улсын төсөвт 780.5 тэрбум төгрөгийн ААНОАТ, 566.1 тэрбум төгрөгийн АМНАТ-т тус тус төлсөн байна.