ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баяр: Намын хямрал төрийн хямрал руу явчихлаа

O.Admin
12 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж буй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр хэлэхдээ “Хөдөө байж байгаад дуудагдаж ирлээ. Хуралд яаралтай ирээрэй гэсэн. Бодит улс төрөөс би хол байгаа.

Гэхдээ мэдээлэл авах ёстой гээд хүрээд ирлээ. Удирдах зөвлөл маань бодлогын зөвлөлтэйгөө хамтарч хуралдах нь ээ гэж ойлголоо. Хоёр талыг эвлэрүүлэх гэж хичээл зүтгэл чамгүй гаргалаа. Бүтэж өгөхгүй л байна.

Нэг намын асуудал цааш хальсаар төр лүүгээ орж, төрийн хямрал руу явах нь ээ. Нэг намын хүрээндээ ярих бус сүүлдээ Үндсэн хуулийн цэц хүртэл оролцоод эхэллээ. Тиймээс улс орны аюулгүй байдалд хохиролгүйгээр шийдэх ёстой гэж үзэж байгаа. Нам бол хүмүүсийн сайн дураар эвлэлдэж нэгдсэн байгууллага. Хүмүүс байгаа газар санал зөрнө. Миний үед ч санал зөрөлддөг л байлаа. Гэлээ гэхдээ ийм нөхцөл байдалд хүрч байгаагүй ээ” хэмээлээ.