УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр болж, гишүүд нээлтдээ оролцов. Энэ үеэр олны анхаарлын төвд байгаа Төгрөг нуурын асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа гэх УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Намрын чуулганд таслахгүй сууна. Ээжийнхээ үгэнд орж байгаа. Төгрөг нуурын асуудлыг Г.Занданшатар Ерөнхий сайд хэлэхдээ 100 хувь авчихсан гэсэн шүү дээ. Намайг АТГ-аас дахиж дуудаагүй” хэмээн мэдээлэл өгөв.