УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.09.15/ гурван асуудал хэлэлцэж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Хоёрдугаарт, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж эхэллээ. Гишүүдийн асуулт, хариултаар хурал үргэлжилж байна.