Залуучуудын Олимпын наадмын медалийн дизайн зохиох уралдааныг зарлалаа

O.Admin
7 цагийн өмнө

Олон улсын олимпын хорооноос 2026 онд Сенегалын нийслэл Дакар хотноо болох Залуучуудын Олимпын наадмын албан ёсны медалийн дизайн зохиох уралдааныг зарлалаа.

Олимпын медаль нь зөвхөн шагнал төдийгүй спортын үнэт зүйл, олимпын хөдөлгөөний билэг тэмдэг болж ирсэн түүхтэй. Тиймээс ОУОХ нь уламжлал ёсоор ирэх наадмын медалийн загварыг олон улсын уралдаанаар тодруулж, залуу уран бүтээлч, дизайнеруудад дэлхийн түүхэнд нэрээ үлдээх онцгой боломжийг нээж байна. Сонгогдсон дизайн 2025 оны сүүлээр олон нийтэд танилцуулагдах юм.

Монголын залуу уран бүтээлчид, дизайнерууд энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, өөрсдийн уран сэтгэмж, өв соёлоо дэлхий дахинд таниулахыг уриалж байна.

Уралдаан 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцох зааврыг дараах линкээс авна уу https://www.olympics.com/en/dakar-2026-medal-design