ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын ажил үргэлжилж байна

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд одоогийн байдлаар “Бүтээн байгуулалтын хаалттай бүс”-ийн хашаа угсрах ажил дуусч, өргөст тор суулгах ажил хийгдэж байна. 

Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ажилчдын амралт, оршин суух нөхцлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба нийт 6 блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Мөн “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХААЛТТАЙ БҮС"-д мөрдөх түр журмыг батлуулах ажил явагдаж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг 2025 оны 08 дугаар сарын 20-30-ны хооронд БНХАУ-ын талтай харилцан тохиролцож батлуулах юм.

Энэхүү журам батлагдсанаар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, Монгол Улсын хил орчимд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн эхлүүлэх боломж бүрдэх юм.