ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэргүүн Шадар сайдад зөвлөх мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа

O.Admin
5 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол улсын хөгжлийн бодлогыг төлөвлөх стратегийн удирдлагын төв байгууллага. Эндээс инновац, технологи, хувийн хэвшилд суурилсан төрөлжсөн эдийн засгийн бодлого, хөгжлийг урагшлуулах төслүүд, бизнесийн эрх чөлөөг хангах шийдвэрүүд гардаг. Ойрын төлөвлөгөөнд тусгагдсан ажил нь Монгол улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэл боловсруулахаар ажиллаж байна.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал сайдын зөвлөлөө бүрдүүлж анхны хуралдаанаа хийлээ. Сайдын зөвлөл нь орон тооны бус, цалингүй, шаардлагатай нөхцөлд хуралдаж Тэргүүн шадар сайдтай зөвшилцөнө.

Сайдын зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдав.

▪️И.Батхүү Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

▪️Ч.Улаан Гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан

▪️Ч.Хашчулуун Эдийн засагч, Доктор, Профессор

▪️Ц.Батсүх СЭЗИС, Экономиксийн тэнхим, профессор, доктор (PhD)

▪️Б.Түвшинтөгс Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн Захирал, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)

▪️Ч.Анхбаяр МУИС, Бизнесийн сургууль, Эдийн засгийн удирдлагын доктор (Ph.D),

▪️Г.Бумчимэг “Банк санхүүгийн академи” ТББ, Гүйцэтгэх захирал

▪️Г.Энхбат Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчийн Холбоо, Удирдах зөвлөлийн дарга