ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Соёл-Эрдэнэ: БНСУ-д хүний эрх зөрчигдөж байгаа тухай албан ёсны гомдол мэдээллээ өгнө

O.Admin
4 цагийн өмнө

БНСУ-ын хилээр нэвтрэх үедээ хяналт шалгалтаар дамжиж, хууль бусаар гар утсаа булаалгаж, хил дээрээс буцаж буй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Соёл-Эрдэнэ хэлэхдээ “Миний хувьд 2019 онд анх удаа БНСУ руу зорчиж, сар орчим болж байсан. Үүнээс хойш зургаан жилийн дараа нөхрөө үзүүлэхээр виз мэдүүлж, тавдугаар сарын 12-ны өдөр нөхрийнхөө амралтыг авахуулаад тус улс руу зорчсон. Буцах тийзээ зургадугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө болгон наашлуулж Инчонд бууж шалган нэвтрүүлэхээр гарсан.

Миний тухайд шалган нэвтрүүлэхээр гарсан ч нөхрийг шалгаж эхэлсэн. Бидний хувьд бүх бичиг баримтаа бүрдүүлж очсон ч хилээр гарсны дараа буцааж дуудаад өрөө рүү авч орсон. Надтай хамт тухайн онгоцоор явсан найман иргэнийг өрөө рүү оруулж, 3-4 цаг байлгаад саатуулах өрөө рүү оруулсан. Хэн ч бидэнд туслаагүй. Орчуулагч ч байгаагүй. БНСУ-д хүний эрх зөрчигдөж байгаа тухай албан ёсны гомдол мэдээллээ өгнө.

Миний утсыг зөвшөөрөлгүй шалгасан. 20 минут орчим шалгасан. Надаас маш олон асуулт асуусан. Миний цүнхэн дэх мөнгө, дансыг шалгаж үзнэ гэсэн. Би шалгаж үзэхийг зөвшөөрсөн. Тэндээс найман хүн буцахад яагаад буцаж байгаагаа хэн ч мэдэхгүй байсан. Хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн. Миний хэдэн сарын өмнөх чатыг хэвлэж гаргаж ирээд хүрээд ирсэн. Та манай улсад ажил хийх зорилготой байж гээд хэлсэн.

Яагаад та нар ингэж байгаа юм бэ гэхэд миний нүүр рүү цаасаа базаад шидсэн. Тэр төрийн албан хаагч хүн. Гэтэл эмэгтэй хүнд ийм дээрэнгүй хандаж байгаа юм. Тэр өдрийн байдлаар 10 гаруй иргэн нэвтэрч чадаагүй. Бид шалтгааныг нь мэдээд буцмаар байсан ч хэн ч хариу өгөөгүй. Даралт нь ихэсчихсэн, хүүхдүүд уйлаад л. Өнгө үзэмж маш их хардаг. Өндөр настай, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оруулдаггүй юм билээ. Хоолгүйгээс хоёр настай хүүхэд шөнөжин уйлж хоносон. Гурван өдөр бид өмссөн хувцастайгаа унтсан. Бидний ачаа тээшийг ч өгөөгүй. Надад орох штамб дараад гарах штамб дараагүй. Тэгэхээр миний визний хугацаа дууслаа гэхэд намайг тэнд харласан гэж үзэх юм байна. Би энэ асуудлаа шийдүүлэх шаардлагыг БНСУ-ын Элчин сайдын яаманд тавьсан.

-Элчин сайд, Гадаад хэргийн яам энэ асуудлыг судалж, БНСУ-ын талд шаардлага хүргүүлэх

-Монгол иргэний эрх ашгийг хамгаалж, ижил нөхцөл байдалд орсон иргэдийн мэдээллийг цуглуулах

-Зохисгүй хилийн шалгалтад дипломат хариу барих

-Гаалийн ажилтны зохисгүй үйлдэлд арга хэмжээ авахыг хүсэх

-2025 оны тавдугаар сарын 13-ны шөнийн бичлэгийг шалгуулах

-БНСУ-ын виз зөвшөөрөл олгосноос хойшхи бүх зардлыг нэхэмжилж байна” гэв. Мөн маш олон ийм иргэд цаасаар хүсэлтээ өгөхөөр санал нэгдсэн бөгөөд хууль бусаар орох гэж байлаа хэмээн хил дээрээс буцсан үйлдэлдээ ичиж, нийтэд ил гарч чадахгүй хэдэн зуун хүн байгаа гэдгийг тодотголоо.