ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Батшугар: Тэтгэвэр найдвартай орлого учраас хүү бага байх ёстой

O.Admin
3 цагийн өмнө

Ахмадуудын тэтгэврийн зээлд Монголбанкнаас хязгаар тавьсан асуудал олон хүний шүүмжлэлийг дагуулж буй. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ дахь цөөхөн хэдэн банкны салбарын мэргэшсэн эдийн засагчдын нэг болох Э.Батшугар гишүүн zarig.mn сайтад байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Сүүлийн үед нэлээд хөндөгдөж байгаа сэдэв л дээ. Ахмадуудын зээлд Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад хязгаар тавьчихсан юм билээ. Засгийн газраас санал явуулж хязгаар тавьсан. Хувь хүний хувьд энэ бол зөв биш. Хуучных шигээ 24-36 сар гэдгийг эргэж хараад 24 сар болгочихвол зүгээр. Хоёрдугаарт, хүүгийн асуудал байгаа.

Тэтгэврийн зээлийн хүү арилжааны бусад зээлээс бага буюу буурч байх ёстой юм. Маш олон улс орнуудад ч ийм байгаа. Филиппин, Бразил, Өмнөд Африк зэрэг улс орнуудад ийм байдаг юм. Тэтгэвэр бол найдвартай орлого. Хэзээ орж ирэх, ямар хэмжээтэй орж ирэх нь тодорхой учраас банк шууд суутгадаг шүү дээ. Тэгэхээр эрсдэл багатай гэж хэлж болно.

Монголбанк тодорхой хэмжээнд буулт хийх ёстой юм. Монгол Улсад иргэн Э.Батшугар зээл авъя гэвэл 18-19 хувьтай авч байгаа. ТОП таван аж ахуйн нэгж банкнаас зээл авахаар 13-14 хувьтай авдаг. Топ аж ахуйн нэгжүүд эргэж төлөх нь тодорхой байгаа биз. Яг үүнтэй адилхан тэтгэврийн зээл ч гэсэн улсаас буюу яамнаас орж ирж байгаа тодорхой мөнгө учраас хүү бага байх ёстой юм шүү дээ” хэмээлээ.