ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрчээ

O.Admin
5 цагийн өмнө

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн найм дахь удаагийн хурал боллоо. Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.

Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо. Тус ажлын хэсэг гуравдугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж хоёр дахин нэмэгджээ.

Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна. Түүнээс гадна гадаад валютын нөөц таван тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.