ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН бүлэг: Баялгийн сангийн тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулна

O.Admin
6 цагийн өмнө

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоёр хуулийн төслийн урьдчилсан танилцуулга, мэдээллийг сонслоо.

Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчинтой нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Засгийн газраас байгуулсан. Ажлын хэсэг энэхүү хуулийн шинэчилсэн найрууллагыг Худалдан авах ажиллагааны тухай хууль гэсэн нэршилтэйгээр боловсруулж байна. Энэхүү хуулийн төсөлд үндсэн долоон чиглэлд өөрчлөлт оруулахаар санал боловсруулснаа танилцуулсан бөгөөд бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хууль тогтоолын төсөлтэй холбоотой танилцуулга, мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө. Боловсруулж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж бүлгийн гишүүдээс гаргаж буй саналыг нэтгэж танилцуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн танилцуулга болон “Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх” танилцуулга, мэдээллийг УИХ-ын гишүүдийн саналаар хойшлууллаа.