ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гулгаа үүсдэг 91 байршилд давс, бодис элс хайргатай савыг байршуулав

O.Admin
2024-11-25

Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 12 байгууллага үүрийн 04:00 цагаас эхлэн 184 хүний бүрэлдэхүүнтэй, 30 машин техник, 58 явган замын үлээгч, долоон моторт төхөөрөмж зэрэг техник хэрэгсэлтэйгээр халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэн бэлэн байдалд ажиллалаа.

Өглөөний 10:00 цагийн байдлаар даваа гүвээ, авто замын зорчих хэсэг хэвийн, халтиргаа гулгаа үүсдэг 91 байршилд давс, бодис элс хайргатай савыг байршуулсан.

Нийт 62.5тн давс, гурван тн бодис зарцуулсан, 1818тн давс 760тн бодисын нөөцтэй, зам талбайн цэвэрлэгээний ажил үргэлжилж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоодыг орчны 50метр хүртэлх цас мөсийг цэвэрлэж хамтран ажиллахыг уриалж байна.