НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар наймдахь жилдээ Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран “Хүртээмжтэй нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлал” сэдэвт парламентын мэтгэлцээнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Тус мэтгэлцээнд 12 их дээд сургуулийн 96 оюутан оролцож, шилдгүүдээ шалгарууллаа.
I байр: МУИС-ийн Best-1 баг
II байр: МУБИС-ийн Эйдос баг
III байр: МУИС-ийн Spirit баг
Тусгай байр: МУИС-ийн Monad баг