“Ахмадын гэрт дөрвөн настнууд” нэвтрүүлэг Боловсрол телевизээр гарна

O.Admin
2023-12-13

Боловсрол телевизийн хамт олон 2023 оны шинэ контент болох Английн “Red arrow and bomanbridge” компанийн “CTL” продакшны албан ёсны эрхтэйгээр “Ахмадын гэрт дөрвөн настнууд” нэвтрүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвтэй хамтран бэлтгэж үзэгч, олон нийтийн хүртээл болгож байна.

Тус нэвтрүүлгээр хүүхдийн сониуч зан, гэгээлэг ертөнц ахмадын асрамжийн газрын өвөө, эмээ нарт хэрхэн нөлөөлж, тэд хамтдаа хөгжилтэй адал явдал, дурсамж бүтээсэн талаар үзүүлэх юм. “Ахмадын гэрт дөрвөн настнууд” нэвтрүүлэг нь нийгэм, олон нийтэд эерэг ойлголт, хандлага өгөхөд чиглэсэн контент юм.