“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

O.Admin
14 цагийн өмнө

ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд эхэллээ.

Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж байгаа ба биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 5 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулна.

Эрхэм хүндэт та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо үндэсний хувцсаараа гоёж, хүрэлцэн ирэхийг урьж байна.