ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанкны алтны нөөц 2.5 хувьд хүрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-07

Төв банк өнгөрөгч сард  2.8 тонн алт худалдан авчээ. Монголбанкны худалдаж авсан алт оны эхний найман сарын байдлаар 12.2 тонн хүрсэн байна. Учир нь алтны нөөц ашигласны татварыг “Алт” хөтөлбөрийн хүрээнд 2.5 хувь болгож хөнгөлснөөр Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн аж.

Тиймээс гадаад валютын албан нөөц энэ оны долоодугаар сард 2.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оноос гурав дахин өссөн үзүүлэлт болж байна. Гадаад валютын албан нөөц ийнхүү өсөхөд алт тушаалтын хэмжээ, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хөрөнгө оруулалтууд голлон нөлөөлсөн ажээ.