ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас амраах санал гаргажээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-07

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-нийг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байгаа аж.

Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр Фандем хэмээх шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа аж.

Хэрэв манайд улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө гэв. Тиймээс дээрх хугацаанд амраах нь зөв гэсэн саналыг гаргажээ. Харин БСШУСЯ хэрхэн хүлээж авч шийдвэр гаргах нь чухал байгаа аж.