Төв банкны нийгмийн хариуцлагын хүрээнд Монголбанк Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллав. Монголбанкны ажилтнууд өчигдөр цусаа хандивлаж, эрдэнэт хүний амийг аврах үйлст хувь нэмрээ оруулсан аж.
Мөн 60 кг жинтэй эрэгтэй хүн дунджаар 4.5 л цустай байдаг ба үүнээс гурван литр нь биед эргэлдэх хэрэгцээт цус байдаг бол үлдсэн 1.5 литр нь нөөц цус байдаг байна. Энэхүү нөөцөөс нэг удаад 350-400 мл цусыг хандивлаж болох бөгөөд ингэснээр 3 хүний амь насыг аврах боломжтой ажээ.