ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаадад эмчлүүлдэг 39 өвчний 13-ыг нь эх орондоо эмчилж байна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-02

Засгийн газраас эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшүүлэх үүднээс гадаад улсад төрийн зардлаар сургаж эхэлсэн билээ. Үүний үр дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 39 өвчнөөс 13-ыг нь эх орондоо эмчилдэг болсон байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй орнуудад 81 эмч, эмнэлгийн ажилчин суралцаад ирсэн байна. Тодруулбал, жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Япон, БНСУ, ОХУ-д 1-3 сарын хугацаатай багаараа суралцаад иржээ.

Мөн Эрүүл мэндийн яам, Японы Жайка Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд энэ сараас арванхоёрдугаар сарын хооронд Японы Осака, Токио хот болон Токүшима, Нара мужид гурван удаа сургалт зохион байгуулахаар болсон байна.