Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Элчин сайд О.Оч нар Монгол Улсад Зүрх судасны үндэсний төв барих зургийг Люксембургийн Засгийн газрын нэг сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар хийлгэхээр болжээ. Дэлхий дахинд зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа юм.
Сайд Д.Сарангэрэлийн хувьд салбарын гадаад харилцааг өргөжүүлж, байгаа бөгөөд энэ хүрээнд 32 ширхэг эхо аппарат, түргэн тусламжийн тоноглогдсон 10 автомашиныг буцалтгүй тусламжаар авах гэрээг Япон улсын эрүүл мэндийн яамтай хийсэн аж. Эхний ээлжийн машинууд Монгол Улсын хил, гааль дээр ирсэн бөгөөд удахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглана.
Мөн “Глобаль” сангийн шугамаар нийлүүлэгдэж буй 10 ширхэг 3D зөөврийн дижитал рентген аппаратыг нэн шаардлагатай газруудад хувиарлаж эхэлсэн нь эмч, эмнэлгийн ажилтнуудын талархалыг хүлээж байна.