ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн Амгалан амаржих газрын гадна тохижилтын ажил 98 хувьтай байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-07

Улаанбаатар хотын хэмжээнд зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилсээр байна.  Тодруулбал, гэр хорооллын доторх авто замын засвар, холбоос шинэ зам барих ажлын хүрээнд  хийгдэж буй Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хорооны цогцолбор байрны баруун талын замын холбогдоогүй хэсгийн 320 м авто замын зам барилга, угсралтын ажил хийгдэж дуусчээ.  Уг авто замыг “Саруул харгуй” ХХК гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Нийслэлийн Амгалан амаржих газрын гадна тохижилтын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байна.  Тамхи татах цэгийн гадна фасад, тэмдэглээний ажлаас бусад ажлуудыг хийж дуусчээ.