Дэлхий дахинд жил бүр БЗДХ-ын 340 сая орчим тохиолдол бүртгэгддэгийн 12 сая орчим нь тэмбүү өвчин байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын/ДЭМБ/ тооцоолсноор жил бүр 2 сая жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчинтэй оношлогдон ойролцоогоор 12 сая ураг зулбах, амьгүй төрөх, нярай бага жинтэй төрөх зэрэг хүндрэл гардаг. Эмчлэгдээгүй буюу дутуу эмчлэгдсэн тэмбүүтэй эхээс төрсөн хүүхдийн 25 орчим хувь нь амьгүй буюу жин багатай төрөх, 25-30% нь нярай үедээ нас барах, 5 орчим хувь нь эмгэг гаж хөгжил, 40 хүртлэх хувьд нь төрөлхийн тэмбүү өвчин тохиолддог. Дэлхий дахинаа баримталж буй БЗДХ-аас сэргийлэх хянах 2006-2015 оны стратегид төрөлхийн тэмбүү өвчнийг устгах зорилт орсон байдаг.
Монгол улсын хувьд ч Мянганы хөгжлийн зорилтод хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах, БЗДХ/ДОХ сүрьеэтэй тэмцэх тодорхой зорилтууд тусгагдсаны дотор эхээс урагт тэмбүү өвчин халдварлах эрсдэлээс сэргийлэх жирэмсэн эмэгтэйчүүд болон бэлгийн хавьтагчдад чиглэсэн“Нэг цэгийн үйлчилгээ” төсөл ДЭМБ, Глобаль сангийн дэмжлэгтэй 6 дүүрэгт хэрэгждэгийн 1 нь Баянгол дүүрэг юм. Уг төслийн хүрээнд төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд хурдавчилсан сорилын аргыг өргөнөөр нэвтрүүлж тэмбүү өвчнийг эрт илрүүлэх,эмчлэх үр дүнтэй үйлчилгээг үзүүлж тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд бэлгийн хавьтагчийн хамт эрүүлжүүлдэг эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж байна.Төрөлхийн тэмбүү өвчин нь урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд та бүхэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бидэнтэй хамтран тэмбүү өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд нэгдэж чадвал тэмбүү өвчнөөр өвдөхгүй, түүний шалтгаант ураг нярайн өвчлөл эндэгдлээс урьдчилан сэргийлж чадна.
ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТАЛААР ТА БҮХНИЙ МЭДЛЭГТ
Тэмбүү өвчин нь цайвар трепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн систем арьс салст, дотор эрхтэн, мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнийг гэмтээдэг даамжрах явцтай бэлгийн замын архаг халдварт өвчин юм.
Ангилал:
·1-р үеийн тэмбүү
·2-р үеийн тэмбүү
·3-р үеийн тэмбүү
·Далд тэмбүү
·Төрөлхийн тэмбүү
Халдварлах зам:
·Бэлгийн замаар
·Эхээс урагт
·Цусаар халдвар дамжина
Нууц хугацаа:
·Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа эмнэл зүйн анхны шинж тэмдэг илэрнэ. Нууц хугацаа зарим үед 10-15 хоног хүртэл богиносч болох ба 108-190 хоногоор уртасч ч болно.
I үеийн тэмбүү нь нууц үеийн хугацааны дараа анхны шинж тэмдэг болох өвчин эмзэглэлгүй хатуу яр бэлэг эрхтэн түүний орчим, бэлэг эрхтэнээс хол байрлалтай гарч, түүний орчмын тунгалгийн булчирхай томрон, тунгалагийн судас үрэвсэх хэлбэрээр илрэн 6-7 долоо хоног үргэлжилнэ.
II үеийн тэмбүү нь халдвар авснаас хойш 2-3 сарын дараа, хатуу яр гарснаас хойш 7-8 долоо хоногийн дараа арьс салстаар толбот, гүвдрүүт, идээт, цэврүүт тархмал тууралт гарахаас гадна үс унах, арьс цайх шинж тэмдгээр эхэлж 2-5 жил идэвхтэй болон далд хэлбэрээр үргэлжилнэ.
III үеийн тэмбүү нь халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстад товруу зангилаа зэрэг гүн байрласан тууралт гарахаас гадна дотор эрхтэн, мэдрэлийн системд гүнзгий өөрчлөлт илэрч , яс үе мөчийг гэмтээн 5-10 жил түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ.
Жирэмсэн үеийн тэмбүү өвчин:
·Жирэмсэн эмэгтэй өвчлөхөөс гадна ураг нярай халдварлаж, өвчлөх өндөр эрсдэлтэй
·Тэмбүү өвчний үүсгэгч нь ихсийн цусны эргэлтээр дамжин урагт халдварласнаар төрөлхийн тэмбүү өвчнийг үүсгэнэ.
·Жирэмсний тэмбүү өвчний улмаас амьгүй төрөх, дутуу төрөх, зулбах, жин багатай төрөх, нярай эндэх, төрөлхийн гаж хөгжил үүсэх зэрэг хүндрэлүүдийг бий болгоно.
·Жирэмсний тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж оношлох зорилгоор ЭМС-ын 39 дүгээр тушаалын дагуу жирэмсний явцад анхны гэмтээхгүй.
·Эмчилгээ хийх явцдаа эмчийн заасан дэг журмыг сахиж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх,
Гаж хөгжил үүсэх зэрэг хүндрэлүүдийг бий болгоно.
·Жирэмсний тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж оношлох зорилгоор ЭМС-ын 39 дүгээр тушаалын дагуу жирэмсний явцад анхны үзлэгээр болон 28-32 долоо хоногтойд та 2 удаа тэмбүүгийн сорилд хамрагдах ёстой.
·Таны нууц хадгалагдан үлдэх учир та санаа зоволтгүйгээр хяналтын эмчдээ холбогдох мэдээллийг өгч бүрэн хянуулаарай.
Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх:
·Та эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох.
·Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах.
·Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг цаг алдалгүй бүрэн төгс хийлгэж чадвал таны хүүхэд эрүүл төрнө.
·Бэлгийн хавьтагчаа заавал шинжилгээ, эмчилгээнд хамруулах.
·Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдах.
·Шаардлагагүй хатгалтаас зайлсхийх.
·Дээрхи зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадвал та эрүүл байж үр удам тань эрүүл төрж өсч бойжих болно.
Та үүнийг санаж яваарай!
·Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд нь өөрөө аяндаа эдгэдэггүй, дур мэдэн өөрийгөө эмчлэх нь өвчнийг архагшуулан ужиг хэлбэрт шилжүүлдэг гэдгийг санаарай.
·Та мэргэжлийн эмчийн заасан эмчилгээг цаг алдалгүй эхэлж, эмчилгээний тунг гүйцэд авснаар бүрэн эдгэрэх боломжтой, цаашид бусад эрхтэн системийг гэмтээхгүй.
·Эмчилгээ хийх явцдаа эмчийн заасан дэг журмыг сахиж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх зэрэг заалтуудыг биелүүлээрэй.
“ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН"