ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Германы шүдний эмч нар мэдээлэл хийнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” Олон улсын тусламжийн байгууллагын эмч нар энэ сарын 17-29-нд Сэлэнгэ аймагт ажиллажээ. Эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, хүүхдийн шүдний түрхлэг, шүдний чулуу авах, шүд ломбодох шүд авах зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийхийн зэрэгцээ амны хөндийн эрүүл ахуйн талаарх сургалтыг давхар явуулжээ.

Харин өнөөдөр дээрх өдрүүдэд хийсэн ажлаа олон нийтэд тайлагнах аж. Ажлаа тайлагнах хэвлэлийн бага хурал өнөөдөр Блю Мон галерейд болох бөгөөд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь оролцох гэнэ.