ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд үнэгүй хамруулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

ДЭМБ-аас элэгний вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин манай улс эл өдрийг найм дахь жилдээ “Илрүүлье, эмчилье” уриан дор тэмдэглэж байгаа юм.

Тэгвэл дэлхийн вируст хепатиттай тэмцэх өдрийг угтан өнөөдөр 12:00-17:30 цагийн хооронд  Сүхбаатарын талбайд  эмчилгээ, шинжилгээнд хамрагдах боломжгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй, зорилтот бүлгийн 2000 иргэнд  үнэгүй үзлэг, хепатит вирус илрүүлэх шинжилгээг хийх гэж байна.

Мөн элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох Фиброскан үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой аж.

Дашрамд мэдээллэхэд, Монгол Улс элэгний С вирусгүй орон болох зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.