ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүрьеэ бүрэн эдгэрдэг

O.Admin
2018-07-22

Сүрьеэ илрэх шинж тэмдэг, оношлогоо 

Сүрьеэ гэдэг ямар өвчин болох, сүрьеэгийн халдваравсан хүн өвчлөх шалтгаан, голчлон гэмтдэг эрхтэн ньуушиг, өвчилсөн үед ямар шинж тэмдэг гардаг тухайэхний ярилцлагуудаас та ойлгож авсан байх. Тэгвэлодоо сүрьеэ өвчнийг шинжлэх хямд, найдвартай аргынтухай мэдээлэл хүргэж байна. 

 Ханиалгаж байгаа хүний цэрэнд сүрьеэгийн нян хайхшинжилгээ нь уушигны сүрьеэг найдвартай оношлоххямд шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг хоёр удаа тусгай савандавна. Шинжилгээ өгөхийн өмнө амаа буцалсан усаарзайлан цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргаххэрэгтэй. Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмчнар “түрхэц эерэг” байна гэж хэлдэг ба энэ нь тасүрьеэгээр өвчилсөн төдийгүй халдвар тарааж байгаагхэлж байгаа юм. Цэрний шинжилгээг оношлогоондхэрэглэхээс гадна эмчилгээний үр дүнг хянахзорилгоор эмчилгээний  тодорхой саруудад хийдэг.Мөнөсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэдтуберкулины сорилын шинжилгээг оношлогоондхэрэглэдэг.

 Сүрьеэгийн эмчилгээ

Нэгэнт сүрьеэгээр өвчилсөн нь тодорхой болж оноштогтоогдвол даруй эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Сүрьеэөвчнийг үүсгэдэг нян нь гадны орчинд тэсвэртэй, машудаан үрждэг учир үүнтэй холбоотойгоор эмчилгээ ньнилээд онцлогтой. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэдсүрьеэ өвчнийг үүсгэсэн “идэвхтэй” нянгууд устаад“унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийгустгахын тулд эмчилгээг удаан хугацаагаарүргэлжлүүлэх шаардлагатай болдог. Сүрьеэгийнэмчилгээ 2 үе шаттайгаар явагдана. Эхний шат буюуэрчимт эмчилгээ нь 2-3 сар үргэлжлэх ба энэ шатныэмчилгээгээр идэвхтэй нянгуудыг устгадаг болхоёрдахь  шатны буюу 4-6 сар үргэлжилдэг үргэлжлэхшатны эмчилгээгээр унтаа нянгуудыгустгана.Эмчилгээний өөр нэг онцлог нь эмийг өдөр бүр, хяналттай уух шаардлагатай байдаг явдал юм. Нэгөдрийн тунг л уухгүй орхивол эдгэрэх хоног нэг өдрөөрхойшилно гэдгийг санаарай. Сүрьеэтэй нэг өвчтөнгбүрэн эмчилж эдгэрүүлэхэд дунджаар 50 мянгантөгрөгний эм хэрэглэдэг байна. Манайд сүрьеэгийнэмчилгээ үнэ төлбөргүй бөгөөд харин өвчтөн өөрийнбуруугаас эмчилгээгээ орхивол цаашдын эмчилгээ ньтөлбөртэй гэдгийг анхаарч үнэ төлбөргүй эмчлэгдэхболомжийг битгий алдаарай.


Сүрьеэгийн эмийн тухай
Сүрьеэгийн эмийн тухай товчхон өгүүлье. Дэлхийнийтээрээ сүрьеэгийн эсрэг доорх 5 эмийг л хэрэглэжбайна.

Изониазид– цагаан өнгөтэй жижиг шахмал. Та энээмийн тухай мэддэг ч байж болох юм. Яагаад гэвэлзарим хүмүүс уушгины архаг үрэвслийн үед энэ эмийгхэрэглэдэг гэж боддог. Гэтэл энэ эм нь зөвхөнсүрьеэгийн нянд л үйлчилдэг учир сүрьеэгээр  өвчлөөгүй бол хэрэглэх шаардлагагүй.

 Римфампицин– хүрэн улаан өнгөтэй шахмалбайдлаар байхаас гадна капсултай ч байдаг.Изониазидтай хамт хэрэглэвэл сүрьеэгийн нянг устгахүйлчилгээ нь улам хүчтэй болдог.

 Стрептомицин– тариагаар хэрэглэдэг. Сүрьеэ өвчнийулмаас уушгинд үүссэн хөндийд байгаа нянд илүүүйлчилдэг.

 Пиразинамид–  цагаан өнгөтэй шахмал. Энэ эмийгэрчимт эмчилгээний шатанд хэрэглэвэл илүү үр дүнтэй

 Этамбутол– шар өнгөтэй шахмал, сүрьеэгийн эсрэгэмүүдэд сүрьеэгийн нян дасалтай болохоос урьдчилансэргийлэх зорилгоор хэрэглэнэ

Дээрх эмүүдийг хамтад нь зөв хосолж хэрэглэвэлсүрьеэгийн нянг устгана. Сүүлийн үед ууж хэрэглэдэгэмүүдийг хослол байдлаар нэг шахмал болгосонбэлдмэлийг үйлдвэрлэж байна. Хэрэв та халдвартайхэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол хамгийн эхэнданхаарах зүйл нь бусдад халдвараа тараахгүй байхявдал юм. Үүний тулд амны хаалт зүүх, цэрээ илзадгай хаяхгүй байж хэвшвэл энэ нь халдвар тархахыгбагасгах арга болж чадна.

Сүрьеэгээр өвчилсөн үед биеийн жингээ алддаг болхоол тэжээлийн дутагдал нь сүрьеэ өвчин үүсэхболомжийг ихэсгэдэг. Амин дэм ихээр агуулсан, илчлэгихтэй хоол идэх нь зүйтэй.

 Эмчилгээний явцад архи уувал эмийн гаж нөлөө гарчэдгэрэх боломжийг багасгах ба тамхи татах нь эрүүлхүнд ч хортой байдаг учир ядарч тамирдсан уушгааулам хордуулах хэрэггүй биз ээ

 Сүрьеэтэй өвчтөн эмчилгээ хийлгэж байхдаа 156 хүртэл хоног эмнэлгийн хуудас авах эрхтэй ба халдвартараахаа больсон бол ажлаа хийж болно.

Сүрьеэтэй тэмцэх ажилд таны оруулах хувь нэмэр

 Эмчийн зааврыг дагаж зохих журмын дагууэмчилгээгээ бүрэн хийлгэлгүй тасалж өвчнөөархагшуулсан хүмүүс л энэ буруугаа бусдад тохожсүрьеэгээр өвчилвөл хичнээн эмчилгээ хийлгээд ч эдгэрдэггүй гэсэн буруу ухуулга хийдэг байна.

 Гэтэл өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтан, эрүүлмэндийн сайн дурын ажилтны хяналтанд эмчилгээгээбүрэн хийлгээд эрүүл болж ажил хөдөлмөрөө эрхлээдявж байгаа олон мянган хүмүүс бий

 Эмчлүүлээд эрүүл болсон хүмүүс та нар л олонтүмний дунд сүрьеэ өвчний тухай таниулга хийж сүрьеэөвчний шинж тэмдэг илэрвэл эмчид нэн даруй хандажхэрэв өвчилсөн бол эмчийн зааврыг дагаж эмчилгээгээхийлгэвэл сүрьеэ өвчний ялж болно гэдгийг тэдэндойлгуулж, сурталчилж өгвөл өнөөдөр дэлхий даяаручирч буй гамшигийн нэг болоод байгаа сүрьеэгийнаюултай хийж байгаа тэмцэлд үзүүлж буй таны хувьнэмэр болох юм.