Элэг хамгаалах дэлхийн өдөр жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тохиодог. Тэгвэл эл өдрийг угтан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран энэ сарын 27-ны 12:00-17:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Өдөрлөгийн үеэр 15-аас дээш насныхны элэгний В, С вирусыг үнэгүй оношлох аж.
Мөн элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох Фиброскан үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм байна.