ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХСҮТ-ийн гурван сая ам.долларын үнэтэй аппарат эвдэрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-20

Хавдар судлалын үндэсний төвийн хүлээж аваад жил ч хүрээгүй өргөтгөлийн барилгын дээврээс борооны ус гоожсоны улмаас эмч, ажилтнууд нь нарийн мэргэжлийн зарим тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүйд хүрчээ. Мөн гурван сая ам.долларын үнэтэй туяан аппарат усанд автжээ. Түүнийг  засахад  400 мянган ам.доллар шаардлагатай  аж. Түүнчлэн тус эмнэлэгт  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ирж нөхцөл байдалтай танилцсан байна. Юунаас болж ус алдсан, барилгаас уу, замаас шалтгаалсан уу гэдгийг тодруулахаар ажиллаж байгаа. Буруутай этгээдийг олж тогтоох нь чухал. Хэн нэгний мууг үзэхдээ биш, усанд автсанаас үүссэн хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна гэсэн зүйлийг хэлсэн ажээ.