ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шалгалтад тэнцээгүй шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-20

Нийслэлийн мэргэжлийн хяналтыг газраас БГД-т үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45 эмнэлэгт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар мэргэжлийн хяналтыхан хэд хэдэн зөрчил илрүүлсэн аж.

Тухайлбал, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтад ороод тэнцээгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан нэг их эмчид холбогдох хуулийн заалтаар 300 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлжээ.

Шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтанд хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан зэрэг нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлсэн ажээ.