ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ажлаас гарах хүсэлтээ өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-20

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өчигдөр орой өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг чөлөөлж оронд нь дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзулыг өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд томилсон билээ. Тэгвэл өчигдөр орой ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг чөлөөлж, Л.Баттөрийг томилсон юм. Учир нь ХӨСҮТ-д PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн, эхнэр, нөхрийн шинжилгээг сольж хийсэн, шинжилгээний аппрат эвдэрсэн, удирдлагууд тендерээс мөнгө завшсан байж болзошгүй гэх олон асуудал хөндөгдсөн юм.