"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт дотоод сургалт зохион байгууллаа. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, оффисын аюулгүй байдал” сэдэвт дотоод сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Р.Мөнгөнчимэг удирдан явуулж, оффисын орчин дахь аюулгүй ажиллагааны үндсэн шаардлага, ажлын байрны эргономик зохион байгуулалт, компьютер дээр ажиллах үеийн зөв дадал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, галын болон онцгой байдлын үед мөрдөх зарчим зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
