ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 38,409 хүнд шинжилгээ хийж халдварын 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 28 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 27 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 1 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.