ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ: Их Британи-Шведийн хамтарсан AstraZeneca вакцинд зөвшөөрөл олголоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-16

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр хоёр дахь вакцинд зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, хүн амын дунд яаралтай горимоор хэрэглэх вакцины зөвшөөрлийг хамгийн эхэнд АНУ, Германы эрдэмтдийн хамтарсан "Pfizer" вакцинд зөвшөөрөл олгосон бол энэ удаа Оксфордын их сургууль болон Их Британи-Шведийн хамтарсан "AstraZeneca" вакцинд зөвшөөрөл олгожээ.

ДЭМБ нь зөвшөөрөл олгохдоо Өмнөд Солонгосын "SKBio", Энэтхэгийн "Serum Institute of India" компаниудад үйлдвэрлэсэн "AstraZeneca" вакцины хувилбарт зөвшөөрөл олгохоор болсон аж. Энэхүү вакциныг "Covax" хөтөлбөрийн хүрээнд ядуу буурай орнуудад түгээх замыг нээсэн бөгөөд манай улс ч энэхүү хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 150 мянган тунг Энэтхэг улсаас хандиваар авахаар болоод байгаа билээ.

Их Британи улс нь коронавирусийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байгаа бөгөөд вакциныг дэлхий нийтэд түгээх зам нээгдэж буйд баяртай байна хэмээжээ. Энэхүү вакциныг 8-12 долоо хоногийн зайтай хоёр тунгаар бүх насанд хүрэгчдэд хийх зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байгаа аж. 

Эх сурвалж: https://www.who.int/news/item