ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мастеруудын аварга

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-22

Монголын шатрын спортын тамирчдаас дэлхийн хэмжээнд өрсөлдөж буй цөөн хэдэн их мастерын нэг бол Б.Мөнгөнтуул. 2003 ФИДЕ-гийн Олон улсын эмэгтэй их мастер цолыг Монголоос хамгийн түрүүнд авсан. Монголын шатарчдаас хамгийн анхны гавьяат тамирчин болсон гээд түүний амжилтыг тоочвол барагдахгүй их. Тэгвэл их мастер Б.Мөнгөнтуул энэ сарын 12-19-ний  өдрүүдэд болсон  “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018”  тэмцээнд түрүүлж, ямархуу энтэй тамирчин бэ гэдгээ нотоллоо. Үндсэндээ тэр мастеруудын аварга болж байгаа юм. Манай тамирчин 11 өрөг тоглохдоо найман оноо аван түрүүлж, чансааны оноогоо +6-гаар ахиуллаа.  

Тэр яах аргагүй дэлхийн шилдэг шатарчдын нэг болжээ. Тиймдээ ч энэ спортоор Монгол Улсынхаа нэрийг дэлхийд таниулж явна. Шатрын спорт сонирхдог, мэддэг хүмүүс Монголыг түүгээр дамжуулан судалж, сонирхож байгаа. Энэ удаагийн эмэгтэй их мастеруудын тэмцээнд түрүүлсэн нь түүний хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа хэрэг болов уу. Бүхий л тамирчид өөрийнхөө хичээллэж, бэлтгэл хийж буй спортынхоо оргилд нь гарч, аварга нь болохыг хүсдэг. Тэр эмэгтэй их мастеруудыг хожиж, илүү гэдгээ харууллаа. Б.Мөнгөнтуул энэ оны нэгдүгээр сард ярилцлага өгөхдөө “Эрэгтэйчүүдийн их мастер болох зорилгоо заавал биелүүлнэ” хэмээн ярьсан байсан. Зорилгодоо заавал хүрээрэй, мастеруудын мастер минь.