ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ маргааш эхэлнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-15

ЭЕШ энэ сарын 16-нд буюу маргааш Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ онд нийт 43846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37950 нь энэ жилийн төгсөгч, 5896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдах ёстой юм.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ бүрдүүлэн очих шаардлагатай.