ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д айлчилж байна

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар өнөөдөр /2026.03.22/ Бээжин хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Чэнь Жөү нар угтан авав.